~Тодорхойгүй хаягдсан хоёр тарвагыг илрүүлэн ариутгалаа~
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай” А/39 тоот тушаалын хүрээнд дүүргийн
Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчидтай хамтран хяналт шалгалт явцад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар вокзалын арын саданд эзэн холбогдогч тодорхойгүй хаягдсан 2ш тарвага байсныг илрүүлэн ЗӨСҮ Төвд хүлээлгэн өгч тухайн орчинд ариутгал халдваргүйтэл хийлгүүллээ.