Нүүр хуудас Нийгэм Томуугийн вакцин хийж буй хувийн эмнэлгүүдийн мэдээлэл

Томуугийн вакцин хийж буй хувийн эмнэлгүүдийн мэдээлэл

394
0
Томуугийн вакцин хийж буй хувийн эмнэлгүүд
Томуугийн вакцин хийж буй хувийн эмнэлгүүд
ХӨСҮТ өчигдрөөс томуугийн вакцин хийж эхлээд байна. Томуугийн вакцин хийлгэхээр хүлээж байсан иргэд их байгаа учраас Сайн дурын дархлаажуулалтын кабинет ачаалал ихтэй байгаа ажээ.

Сайн дураар тарьж байгаа вакцин нэг хүнд тарих тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй байна.

Тэгвэл хувийн эмнэлгүүд энэ жил томуугийн вакцин хийж байгаа эсэх, болон ямар үнэтэй байгааг тодрууллаа.

“СОС Медика Монголиа” эмнэлэг энэ жил томуугийн вакциныг 74 мянган төгрөгөөр хийж байгаа ажээ. Одоогийн байдлаар вакцин дууссан байгаа тул ирэх долоо хоногийн Даваа гарагаас утсаар холбогдож байгаад, вакцин хийлгэх боломжтой юм байна.

Томуугийн вакцин хийлгэх цаг авах болон вакцины талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, 11-464325; 11-464326; 11-464327 утсаар холбоо бариарай.

“Гранд мед”, “Интермед” эмнэлгүүд энэ жил томуугийн вакцин хийхгүй байгаа аж.

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн энэ жил захиалж авсан томуугийн вакцин дуусчээ. Нэг хүн тун нь 25 мянган төгрөгөөр хийгдсэн томуугийн вакцин энэ жил дахин ирэхгүй юм байна.

ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ӨМНӨ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ. Тарих тун:

  • 6 сартайгаас -3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
  • 3 -аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.

Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:

  • Өмнө нь уг вакцины найрлаганд орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг шинж тэмдэг илэрч байсан,
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
  • Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор мэдрэлийн талаас шинж тэмдэг илэрч байсан эсвэл мэдрэлийн өвчтэй хүмүүст,
  • Хэрэв та дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа,  дархлааны хомсдолтойгоос болж вакцин хийлгэсний дараа хангалттай дархлаа тогтдоггүй бол эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

 Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл

  • Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно.
  • Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно.
  • Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно.

Хэрэв  дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.

Анхаарах зүйлс

  • Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах, урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх.

Томуугийн вакциныг хийлгэснээс 2-4 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн турш дархлаа үргэлжилдэг. Тиймээс хүйтний улирал эхэлснээс хойш аль болох эртхэн хийлгүүлэх хэрэгтэй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here