Өөрийн бие галбиртаа тааруулж хэрхэн хувцаслах, хувцаслалтын зарим нэг арга дүрмийг мэддэг бол та гоолиг харагдах гэж заавал турах албагүй. Учир нь хувцаслалтаар хүний биеийн галбирыг засаж болдог гэдгийг санах хэрэгтэй.
1. Нарийн өсгийг сонго. Хурц нарийн өсгий таны хөлийг илүү нарийн, шулуун харагдуулдаг.
2. Гуталынхаа өнгийг хөлийнхөө өнгөтэй тааруул. Энэ нь хөлийг нарийн цэмцгэр, урт харагдуулдаг.
3. Захны хэлбэрээр биеийн галбираа зас. V хэлбэрийн захтай цамц өмсөх нь хүмүүсийн анхаарлыг гэдэсний махлаг хэсгээс холдуулснаар илүү нарийн бэлхүүсийг бий болгоно. Түүнчлэн V хэлбэрийн захнууд өргөн ташааг нуудаг тустай.
4. Бие галбиржуулагчид хөрөнгө оруул. Бие галбиржуулагч өмсөж занш. Таны илүүдэл мах, харвинг сайтар нууж чадна.
5. Нэг өнгийн хувцас өмс. Цамц, өмд, / юбкаа нэг өнгөтэй байлгах, тэр дундаа хар өнгөтэй байвал таныг гоолиг бас өндөр харагдуулах болно. Хэрвээ өмд өмсөх гэж буй бол суудал намтай өмдийг сонго. Суудал өндөр өмд таны гэдэс харвинг тодруулж харагдуулдаг.
6. Алт үнэт эдлэлээ зөв сонго. Алт үнэт эдлэлийг аль болох биеийн дунд хэсэгт зүүхгүй байх хэрэгтэй, Харин нүд булаам ээмэг, зүүлтийг зүү. Энэ нь хүмүүсийн анхаарлыг таны нүүрэн хэсэгт аваачна. Түүнчлэн богино хүзүүгээ нуумаар байвал урт зүүлт зүүгээрэй.
7. Өмдийг аль болох энгийн байлга. Хар, ямар нэг чимэглэлгүй өмднүүд танд хамгийн тохиромжтой.
8. Биендээ таарсан дотуур хувцас сонго. Зөв дотуур хувцас хүний жинхэнэ бие галбирыг гаргадаг бол буруу сонгосон дотуур хувцас нь бие эвгүйн дээр болхи харагдуулдаг.
9. Яг өөрт таарсан хувцасаа сонго. Зарим хүмүүс хувцас сонгохдоо тарганаасаа ичиж буруу сонголт хийх нь олон байдаг. Үнэндээ багадсан хувцас өмсөх нь таныг улам хүнд, том харагдуулдах болно гэдгийг сана.
10. Биеэ борлуул. Цагаан цайвар зүйл хүнийг бага зэрэг тарган, махлаг харагдуулдаг. Харин цайвар бие мөн л тйим үйлчлэл үзүүлнэ. Тэгэхээр биеэ бага зэрэг борлуулчихад гэмгүй.
11. Үсээ зөв янзал. Нүүрээ нарийн харагдуулах үс засалтыг хийлгэ. Ерөнхийдөө хүзүүгээ урт харагдуулахад анхаарах хэрэгтэй.