Нүүр хуудас Нийгэм ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИОНЫ АШИГЛАЛТАД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИОНЫ АШИГЛАЛТАД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

371
0
ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИОНЫ АШИГЛАЛТ
ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИОНЫ АШИГЛАЛТ
Замын цагдаагийн алба, Лицензийн төвтэй хамтран “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг өнгөрөгч 11 дүгээр сарын 14-23-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Арав хоногийн хугацаанд үргэлжилсэн тус аяны үеэр нийслэлд тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам зөрчсөн 42 зөрчил илрүүлж, хуулийн дагуу 45 жолоочид 4.1 сая төгрөгийн ногдуулжээ. Мөн журам зөрчсөн, буруу өнгийн гэрэл ашигласан, зөвшөөрлийн хугацаа дууссан зөрчил бүхий 22 тээврийн хэрэгслийн гэрчилгээг ЦЕГ-ын Лицензийн төвийн Зөвшөөрөл хяналтын хэсэгт шилжүүлж, “Сидней монголиа констракшн” ХХК, “Хас транс” ХХК, “Авто гранд мастер” ХХК, Засгийн газрын авто бааз, “Бүргэд” хамгаалалтын албаны тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах талаар хугацаатай мэдэгдэл өгсөн байна.

Харин орон нутагт тусгай дуут болон гэрэл дохио тавьж ашиглаж байгаа 81 аж ахуй нэгж байгууллагын 146 тээврийн хэрэгслийг шалгаж, зөвшөөрлийн хугацаа дууссан дөрвөн зөрчлийг илрүүлж, Онцгой байдлын газар, хүн эмнэлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, мэргэжлийн хяналт, авто зам засвар арчлалтын автомашинуудын зөрчлийг арилгуулах мэдэгдэл хүргүүлсэн гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Түүнчлэн тусгай дуут болон гэрэл дохио тавьж ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарыг сургалтад хамруулсан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here