Нүүр хуудас Нийгэм Тусгай хамгаалалттай бүх бүс нутаг галын машинтай болно

Тусгай хамгаалалттай бүх бүс нутаг галын машинтай болно

181
0

Ой хээрийн түймрийн эрсдэл бүхий 14 газар гал унтраах багаж хэрэгслээр бүрэн тоноглосон автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд уг ажлыг зохион байгуулж буй юм.

Цаашид уг төсөл үргэлжилж, 13.5 сая еврогийн төсөвтэй хэрэгжүүлэн, баруун болон говийн бүсийн тусгай хамгаалалттай газруудыг гал унтраах машинтай болгох аж. Ингэснээр Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн бүх бүс нутаг гал түймрийн аюулаас сэргийлж, түймэр гарсан үед яаралтай унтраах автомашинтай болж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here