Нүүр хуудас Эдийн засаг “Хөх сувд 2017” боллоо

“Хөх сувд 2017” боллоо

368
0

2000 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй “Хөх сувд” мөсний баяр 18 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амжилттай болж өндөрлөлөө. Хатгалын Доод модот булан хэмээх газар зохион байгуулдаг уг баяр хоёр жилийн өмнөөс олон улсынх болж хүрээгээ тэлсэн бөгөөд энэ жилийн арга хэмжээд гадаадын 70 гаруй, дотоодын 10 мянга гаруй аялагч, 2000 гаруй тээврийн хэрэгсэл оролцлоо.

Анх нутгийн иргэдийн дунд зохиогдож, долоон морин чарга уралдан, гар барилдаан, тэшүүрийн тэмцээн зэрэг арга хэмжээ болж байсан бол өдгөө мөсөн урлалын үзэсгэлэн, олон төрлийн спортын уралдаан тэмцээн болохоос гадна дугуйн спортын баг тамирчид Хөвсгөл нуурыг дугуйгаар тойрч, нийт 271 км зам туулдаг уламжлалтай болоод буй.

“Хөх сувд 2017” арга хэмжээнд Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх Данилов Виталий Алексеевич, Оросын холбооны улсаас Эрдэнэт хотод суугаа ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Георгович Михайлав, Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайд У Сун, Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайдын орлогч дарга Олдрич Зажик, Бүгд Найрамдах Куба улсаас Монгол улсад суугаа элчин сайд Раул Делгадо Консепсион, Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа элчин сайд Станислав В.Чепурной нар оролцлоо.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here