~Түймрийн улмаас орон гэргүй болсон иргэнд МОНГОЛ ГЭР олгов~
Ховд аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар18 удаагийн гал түймрийн дуудлага иржээ. Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 12-ны өдөр Ховд сумын Баянбулаг багт гал түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн золгүй явдал тохиолдсон.
Тухайн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэн Ж-д аймгийн Засаг дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас таван ханатай иж бүрэн гэр, сая төгрөгийн тусламж үзүүллээ.