Нүүр хуудас Нийгэм Түрээслэгчид “1000 машины зогсоол”…

Түрээслэгчид “1000 машины зогсоол”…

350
0
Түрээслэгчид
Түрээслэгчид "1000 машины зогсоол”...
Түрээслэгчид “1000 машины зогсоол”-ыг чөлөөлжээ
Улаанбаатар төмөр замын төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ын газрыг чөлөөлж дуусчээ. Зөвшөөрөлгүйгээр авто машины худалдаа эрхэлж байсан уг зогсоолын талбайг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Газрын алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн газар зэрэг байгууллагууд хамтран амжилттай зохион байгуулсан байна.
Автомашины худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж байсан уг газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнх бөгөөд энэхүү газарт Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төмөр замын вокзал барих нийслэлийн Засаг даргын Захирамж гарсан бөгөөд барилгын ажил удахгүй эхлэх юм байна.
Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албадан газар чөлөөлөх ажлыг зохион байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here