Нүүр хуудас Нийгэм Төрийн албан хаагчдын интернэт орчинг хязгаарлав

Төрийн албан хаагчдын интернэт орчинг хязгаарлав

199
0
toriin alba_internetgui orchin
Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam, төрөл бүрийн видео болон видео тоглоом зэргийг ашиглахгүй юм
~Төрийн байгууллагад сошиал сүлжээ ашиглахыг хориглов~

Төрийн албан хаагчид ажлын байрандаа олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

Энэ шийдвэр төрийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудад хамааралтай юм. Нэг талаараа хүний эрхэнд халдсан мэт харагдаж байгаа ч нөгөө утгаараа бас л байж болох шийдвэр. Сошиал орчин хүний амьдралын нэг хэсэг болтлоо хөгжиж байна. Ажил, амьдрал, сошиал гурвыг ялгаж салгаж ойлгохгүй хүмүүс ч олон болжээ.

Ерөнхий боловсролын сургуулиас эхлээд интернэт орчинг хязгаарлах талаар ярьж байгаа ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Харин энэ хязгаарлалтыг төрийн байгууллага, Төрийн ордноос эхэлж байгаа нь сайшаалтай юм. Төрийн албан хаагчдын ажлын цаг бол ард түмний өмч гэдгийг хуульдаа заагаад өгчихсөн. Тэгэхээр төрийн албан хаагчид ажлын байрандаа сошиал орчин ашиглахгүйгээр зөвхөн ажлаа хийхээр болж байна.

Тэд Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam, төрөл бүрийн видео болон видео тоглоом зэргийг ашиглахгүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here