Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн зохион байгуулагдаж “Шилдгийн шилдэг оролцогч байгууллага”-аар Төрийн банк тодорлоо. Уг үзэсгэлэнд Монгол Улсад суугаа Гадаадын Элчин сайдын яамд, төлөөлөгчийн газар, 21 аймгийн аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм. Төрийн банк нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг дээшлүүлэх, таатай нөхцөлийг бий болгох зорилгоор харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын жишигт хүрэхүйц, орчин үеийн техник технологид суурилсан хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, дотоодын болон гадаадын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ зэрэг банкны үндсэн бүтээгдэхүүнээс гадна Олон Улсын кредит карт, Трэвел карт, Олон улсад ашиглагдах Виза, Юнионпэй JCB карт, Автомат хуримтлалын үйлчилгээ зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж ажиллаж байгаагаа танилцуулж, шилдгийн шилдэг оролцогч байгууллагаар шалгарлаа. Мөн төрийн банк монгол Улсад банкны тогтолцоо үүсч, хөгжсөний 93 жилийн ойн нэрэмжит банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “БАНКИР-2017” тэмцээнд 12 банкны баг тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос “БАНКИР-2017” тэмцээний шилжих цомын эздээр эрэгтэй Алтан медаль, эмэгтэй хүрэл медаль эзэлсэн амжилтаар Төрийн банкны баг шалгарч, хоёр жил дараалан Банк хоорондын сагсан бөмбөгийн тэмцээний аваргын шилжин явах цомын эзэд болсон билээ.