Нүүр хуудас Нийгэм Төрийн зарим үйлчилгээг хороодод шилжүүлнэ

Төрийн зарим үйлчилгээг хороодод шилжүүлнэ

117
0
toriin uilchilgeee
Төрийн зарим үйлчилгээг хороодод шилжүүлнэ
~Төрийн зарим үйлчилгээг хороодод шилжүүлнэ~

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний үйл явц, орчны шинжилгээ, хороодод зарим үйлчилгээг туршилтаар шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Нийгмийн хариуцлагаар дамжуулж иргэдийг шийдвэр гаргах болон төрийн үйл чанарыг сайжруулах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх чигэлэлээр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухай НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулга хийв.

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг сайжруулах зорилгоор ажилласан жилийг тодорхойлох лавлагаа, иргэний үнэмлэх шинээр авах, шинэчлэх, дахин авах зэрэг дөрвөн үйлчилгээг хороодод туршилтаар шилжүүлэх төлөвлөгөөтэй байгааг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Ингэснээр иргэд цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлт гаргах болоомж бүрдэж байгаа юм.

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг дэмжиж, “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд тус ажлыг дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here