Нүүр хуудас Нийгэм Төрийн их тахилгат “Алтан овоо”-ны их тахилгын тов гарлаа

Төрийн их тахилгат “Алтан овоо”-ны их тахилгын тов гарлаа

719
0
altan_ovoo
Төрийн их тахилгат Алтан дарь овооны их тахилга энэ сарын 27-29-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болохоор тов гарав.
~Төрийн их тахилгат “Алтан овоо”-ны их тахилгын тов гарлаа~

Төрийн их тахилгыг энэ жил Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дэх удаагаа тахихдаа Алтан овоог анх тахисны 105 жилийн ойтой хамтатган зохион байгуулахаар болсон байна.

Алтан дарь овооны их тахилгын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь барилдахаар болжээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь Сүхбаатар аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт харьяалагддаг билээ.

Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх Н.Батсуурь тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд Алтан дарь овооны их тахилгад зориулсан барилдаанд барилдахаар болжээ.

Энэ жил Сүхбаатар аймгийн бөхчүүдээс Ш.Мөнгөнбаатар улсын харцага, Б.Батжаргал улсын начин цол хүртсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here