Нүүр хуудас Нийгэм Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо

Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо

187
0
toriin ordon_tsetserleg
Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо
~Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо~

Төрийн ордны ард байрлах цэцэрлэгт хүрээлэн иргэдэд нээлттэй болсон байна.

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр Ц. Мөнх-Оргил гишүүн УИХ-ын даргад хандан чуулган завсарлахаас өмнө Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгож өгөхийг хүссэн байдаг.

Энэ хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Төрийн тусгай хамгаалалтын газарт хандан үүрэг өгснөөр нээгдсэн байна. Гэхдээ жагсаал цуглааны үед хаалттай байх юм байна. Манай агентлагийн сурвалжлагын мөрөөр тус цэцэрлэгийг нээсэн нь сайшаалтай ч бас хийж хэрэгжүүлэх зүйлс нийлээд байгаа нь ажиглагдсан юм.

Явган хүн явах замыг нь стандарт хавтангаар сольж, зүлэг ногоог нь тэгшлэн хадаж, тохижилтын ажлыг хийх хэрэгтэй болсон нь хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Ингээд тус цэцэрлэгт хүрээлэнд сууж амарч байсан иргэдийн сэтгэгдлээс хуваалцсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here