Нүүр хуудас Нийгэм Төрийн ордон орчимд автомашины…

Төрийн ордон орчимд автомашины…

1147
0
Төрийн ордон орчимд автомашины...
Төрийн ордон орчимд автомашины...
Төрийн ордон орчимд автомашины хөдөлгөөнийг хорьж ХАМГААЛАЛТАД авчээ
АН-ынхан өнөөдөр жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. АН-ын зүгээс татварын нэмэгдэл, уул уурхай, төмөр зам, эрчим хүч, ипотекийн зээл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаархи  тайлбар, хариу өгөхийг шаардсан юм.
Харин тус шаардлагын хариуг хүргүүлсэн. Тухайлбал, Засгийн газар Хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөөс сэргийлж А80, АИ92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан зэргийг  шаардлагын хариуд тодотгосон байна.
Мөн шаардлагын хариуд улс орны хөгжил дэвшил, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө улс төрийн бүх хүчин, түүний дотор УИХ-д суудалтай намууд хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан юм.
Гэсэн ч сөрөг хүчний зүгээс эрх баригчдаас хариуцлага нэхсэн жагсаалаа хийнэ хэмээн мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор яг одоо  Төрийн ордны хоёр талын бүх гарц, уулзварыг хамгаалалтад авч, машины хөдөлгөөнийг хориод байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here