Нүүр хуудас Нийгэм Т.Бадрал: Эмнэлгүүд уялдаа холбоотой ажиллах нь чухал

Т.Бадрал: Эмнэлгүүд уялдаа холбоотой ажиллах нь чухал

190
0
heeriin-emneleg-01
Улсын эмнэлгүүд хээрийн эмнэлгээ дэлгэлээ

Нийслэл хотноо зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Хүй долоон хутагт дэлгэгдсэн хээрийн эмнэлэгтэй танилцсан юм.

Түргэн тусламжийн машин дуут дохиогоо хангинуулан ирж зогсоход нүүрнээсээ цус гоожуулсан, гараа эвхсэн, орь дуу тавьсан олон хүн бууж ирлээ. Осолд өртсөн иргэдэд эмнэлгийн болон улаан загалмайн ажилтнууд яаралтай тусламж үзүүлэн, багийг ахалж буй эмч хэнийг хааш нь авч явахыг дор бүр нь хэлж өгч байлаа. Гэмтэж бэртсэн иргэдийг харахад үнэхээр нүд халтирам, тэдний хашгирах дууг сонсоход өр эмтрэв. Энэ бол хээрийн эмнэлгийн сургуулилт буюу гамшиг тохиолдсон үед хэрхэн ажиллахыг ажлын хэсэгт харуулсан үйл явдал байлаа.

Хээрийн эмнэлгийг Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг болон гэмтэл согог судлалын үндэсний төв, цус сэлбэлт судлалын үндэсний төв, сэтгэцийн эрүүл мэндийн төв хамтран дэлгэсэн аж. Эрүүл мэндийн байгууллагууд тус бүрийнхээ чиглэлээр уг ажиллагаан оролцож, гамшгийн үед тохиолдох эрүүл мэндийн бүх тусламж үйлчилгээг үзүүлэх бэлэн байдлыг хангажээ.

Энд эмнэлгийн шаардлагатай бүхий л тусламж үйлчилгээ болох цус шилжүүлэх төв, дотрын хэвтэн эмчлүүлэх хэсэг, явуулын мэс заслын эмнэлэг, эмийн сан, лабораторийн шинжилгээ, ахуйн хэрэглээний ус, цахилгаан үүсгэвэр, моорог гээд бүхий л зүйлс төвлөрсөн байв. Эмнэлгийн ажилчдын зүгээс гамшиг осол тохиолдсон нөхцөлд хэрхэн баг болж уялдаа холбоотойгоор иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж ажиллахаа харуулж чадаж байгааг ажлын хэсгийнхэн дүгнэсэн юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.ТөмөрбаатарУлаанбаатар хотод гамшиг осол болсон тохиолдолд эрүүл мэндийн алба, эмнэлгийн ажилчид хэрхэн ажиллах вэ гэдэг дадлага сургуулийг өнөөдөр хийж байна. Аливаа гамшгийн үр дүнд иргэд олноороо бэртэж гэмтэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлага үүсдэг. Энэ сургуулиар эмч мэргэжилтнүүд хээрийн нөхцөлд хэрхэн ажиллах, эмнэлгийн ямар нарийн тусламж үйлчилгээг үзүүлэх дадлага сургуулийг хийлээ. Энэ сургуулийн үр дүнд бид өөрсдийнхөө болзошгүй гамшгийн үед хэрхэн ажиллах нөөцөө тодорхойлж, чадавхиа дээшлүүлэхэд оршиж байна. Иргэдэд хандаж хэлэхэд газар хөдлөлтийн гамшиг тохиолдлоо гэхэд эрүүл мэндийн тусламж авч чадахгүй нөхцөл байдал үүсэхэд өөрийн гэр бүл болон ойр дотныхоо хамтран ажиллагсад, хөршүүддээ шаардлагатай анхан шатны тусламж үзүүлэх чадавхийг өөрсөддөө суулгаасай гэж хүсч байна” гэв.

Хээрийн эмнэлгүүдтэй танилцсаны дараа ОБЕГ-ын дарга, хурандаа генерал Т.БадралНийслэлийн иж бүрэн сургуулийн хүрээнд хамтарч ажилласан эмнэлгүүдийн өнөөдрийн сургуулиас харахад бидэнд иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах боломж байгааг олж харлаа. Ялангуяа эрүүл мэндийн боловсон хүчин хангалттай байна. Ганцхан гамшгийн үед ажиллах техник, тоног төхөөрөмж, орон байр, бохир болон цэвэр ус, хүнсний асуудал учир дутагдалтай байгаа гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрлөө. Бид энэхүү иж бүрэн сургуулийг хийхэд нэлээдгүй мөнгө зарсан. Гэхдээ энэ мөнгө маань хий хоосон зарагдаагүй гэдгийг бид өнөөдөр харж байна. Хамгийн чухал нь өнөөдрийн хээрийн эмнэлгийн сургуулиас нэг эмнэлэгт байгаа тоног төхөөрөмж нөгөө эмнэлэгт байхгүй байгаа учраас нөөцийг хамтдаа бий болгож уялдаа холбоотой ажиллах ёстойг ойлгож байна” хэмээн ярилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here