~УБ хотын менежер Т.Гантөмөр телевизийн зураглаачыг зодож танхайрчээ~
Өнөөдөр 12:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох мэргэжлийн байгууллагууд Хавдар судлалын үндэсний төвд үерээс үүдэн үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр болсон юм.
Энэ үеэр асуудалтай танилцаж байсан Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ажлаа хийж, сурвалжлага бэлтгэж байсан UBS телевизийн зураглаачийг олны нүдэн дээр зодож дарамталсан байна.
Тухайн үед зураглаач авах гэж байгаа дүрсэнд саад болсон Т.Гантөмөрт “Та жаахан зай тавиад өгөөч” гэсэн шаардлага тавьтал Т.Гантөмөр менежер зураглаач залууг цохиж зодсон талаар тухайн газар ажилласан сэтгүүлчид мэдээллээ.