Нүүр хуудас Нийгэм УДЭТ-аас хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлав

УДЭТ-аас хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлав

307
0
huuhdiin-zohioliin-uraldaan-2019
УДЭТ-аас хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлав

Улсын драмын эрдмийн театраас хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарласан байна.

Уралдааны зорилго нь хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах юм.

Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:

  • 1.Хүүхэд өсвөр үеийнхэнд эерэг харилцаа, ёс зүйн зөв төлөвшил, гоо зүйн хүмүүжил, олгоход чиглэгдсэн түүхэн сэдвээс бусад агуулга бүхий бүрэн хэмжээний жүжгийн зохиол байх. /хүүхдийн хөгжил, хамгаалалын чиглэлээр явуулж буй төрийн бодлогод нийцсэн байх/
  • 2. Жүжгийн зохиолыг А4 цаасан дээр компьютерт шивж ирүүлнэ.
  • 3. Гар бичмэл хүлээж авахгүй. /Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5,
  • үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байна/
  • 4. Зохиолыг 5 хувь ирүүлнэ.

Уралдааны шагналын сан:

  • 1 дүгээр байр – 10,000,000 төгрөг
  • 2 дугаар байр – 8,000,000 төгрөг
  • 3 дугаар байр – 5,000,000 төгрөг

Уралдааны дүнг 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театрын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс дүгнэнэ. Байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан зохиогчид олгоно.

Уралдаанд шалгарч байр эзэлсэн бүтээлүүд нь Төрийн өмч болно. Уралдаанд оролцох бүтээлийг 2019 оны гуравдугаар сарын 29-ны өдрийн 17 цагаас өмнө Улсын драмын эрдмийн театрт хүлээн авах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here