Нүүр хуудас Нийгэм УИХ-ын гишүүн Д.Наранхүүгийн 1000 орчим адуу бэлчээрийг устгаж байна гэв!

УИХ-ын гишүүн Д.Наранхүүгийн 1000 орчим адуу бэлчээрийг устгаж байна гэв!

58
0
naranhuu
УИХ-ын гишүүн Д.Наранхүүд байгалийн нөөц газар, отрын бүс нутгийг чөлөөлөхийг шаардав!

Сүхбаатар сумын нутаг, Баян цагааны тал хэмээх газар бол Монгол Улсын байгалийн нөөц газар, Сүхбаатар аймгийн отрын гол бүс нутаг билээ. Тус газарт УИХ-ын гишүүн Д.Наранхүүгийн 1000 орчим адуу хоёр жил гаруй хугацаанд нутаглаж, бэлчээрийг устгаж үгүй болгожээ. Тиймээс газар нутгийг ойрын хугацаанд чөлөөлөхийг шаардлаа.

Баян цагааны тал бол цагаан зээрийн гол бүс нутаг бөгөөд энд зээр сүргээрээ нутагладаг. Тийм ч учраас тус газар нутгийг Монгол Улсын байгалийн нөөц газраар бүртгэж, улсын хамгаалалтад авсан байдаг. Мөн Сүхбаатар аймгийн 13 сумын малчид өвөл цаг хүндрэхэд энэ нутагт ирж оторлон, өвлийг давдаг. Цаашлаад аймгийн хадлан авдаг гол бүс нутгийн нэг. Гэтэл сүүлийн жилүүдэд тус газар нутагт гадны малчид тэр дундаа эрх мэдэлтнүүдийн их хэмжээний мал ирж нутаглан, бэлчээрийн даацыг нэмэгдүүлж, хэд дахин доройтуулжээ. Зөвхөн өнгөрсөн өвөл гэхэд тус газарт гадны 30 мянган мал өвөлжжээ. Нийт малын талаас илүү хувь нь бод мал байсан аж.

Аймгийн Засаг даргын захирамж гарч, байгалийн нөөц газар, отрын бүс нутгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн өвлөөс эрчимжүүлсэн. Одоогоор уг ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байгаа бөгөөд цөөн тооны малчид үлдсэний нэг нь УИХ-ын гишүүн Д.Наранхүүгийн уяач, малчид байгаа юм.

Байгалийн нөөц газар, отрын бүс нутагт гүн өрмийн худаг гаргах хориотой. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Наранхүүгийн уяач болон туслах малчид гүн өрмийн хоёр ч худгийг мөн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гаргасныг лацдаж, дахин ашиглах боломжгүй болгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here