Нүүр хуудас Нийгэм УЛААНБААТАРТ ЧЕХ УЛСЫН ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭЖ АВДАГ БОЛОХ НЬ ЭЭ.

УЛААНБААТАРТ ЧЕХ УЛСЫН ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭЖ АВДАГ БОЛОХ НЬ ЭЭ.

572
0

 Монгол улс  Чехословак улстай 1950 онд дипломат харилцаа тогтоосон ба энэ нь манай орны хувьд дипломат харилцаа анхны орны нэг болдог байна.1992 оны 12 дугаар сарын 31-нд Чехословакийн холбоо задарч бие даасан Чех, Словак улсууд vvсэн байгуулагдсан.Ингэхэд Чех улс дипломат харилцаагаа авч үлдсэн боловч  1994 онд хааж Бээжингээс хамаарах болсон. Чехийн Бээжин дэх ЭСЯ-ны Консул ба визийн хэлтэс Улаанбаатарт ажиллаж байв. 1999 оны 5 дугаар сард Чехийн Гадаад хэргийн сайд Я. Каван Монголд айлчлах vеэр Чехийн ЭСЯ-ыг албан ёсоор нээх ёслол болж ЭСЯ-аа хэргийг тvр хамаарагчийн хэмжээнд ажиллуулж байгаад 2004 оны 7 дугаар сараас Элчин сайдын хэмжээнд ажиллуулж байна.

Гадаад хэргийн Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Чехийн ГХЯ-д хоорондын анхны консулын зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Мартин Смолекийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны иргэд хоорондын харилцаа, түүний дотор визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Ц.Мөнх-Оргил БНЧУ-д виз мэдүүлэхэд багагүй хүндрэл гардаг тухай дурдаж, виз мэдүүлэх ажиллагааг хялбаршуулах, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөхөд Чехийн талаас анхаарч ажиллахыг хүсэв. Дэд сайд М.Смолек визийн мэдүүлэг хүлээн авах төвийг ойрын хугацаанд Улаанбаатарт нээх бэлтгэлийг ханган ажиллаж байгаа бөгөөд энэхүү төв нээгдсэнээр виз олголтын асуудалд тодорхой ахиц гарахыг мэдэгдэв. Мөн хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, хүнс  хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхболомжийн талаар саналаа солилцлоо.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here