Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

39
0
Tsag agaariin medee
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ.

Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Идэр голын хөндий, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0-2 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here