Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт өнөөдөр16 хэм дулаан байна

Улаанбаатарт өнөөдөр16 хэм дулаан байна

77
0
Tsag agaariin medee
Улаанбаатарт өдөртөө 20 хэмийн дулаан байна
~Улаанбаатарт өнөөдөр16 хэм дулаан байна~

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарна.

2018 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи бауун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, говийн бүс нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 08-наас 09 дүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо орно, дуу цахилгаантай. Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here