Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт 14 хэм дулаан, ихэнхи нутгаар цасан шуургатай

Улаанбаатарт 14 хэм дулаан, ихэнхи нутгаар цасан шуургатай

98
0
Tsag agaariin medee
Улаанбаатарт 14 хэм дулаан, ихэнхи нутгаар цасан шуургатай

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 11 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуурын хотгор, Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 12-14 хэм дулаан байна.

2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 11 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here