Нүүр хуудас Нийгэм Улаанбаатар хотод ялимгүй цас орж, цасаар шуурна

Улаанбаатар хотод ялимгүй цас орж, цасаар шуурна

112
0
tsag-agaar
Улаанбаатар хотод ялимгүй цас орж, цасаар шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

~Нийслэл хотод ялимгүй цас орж, цасаар шуурна~

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 0-2 хэм хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here