Нүүр хуудас Нийгэм Улаангом хотноо 140-өөд тэмээтэй 30 гаруй жинчин иржээ

Улаангом хотноо 140-өөд тэмээтэй 30 гаруй жинчин иржээ

198
0
temeen-jingiin-tsuwaa
Улаангом хотноо 140-өөд тэмээтэй 30 гаруй жинчин иржээ

Завхан сумын “Сум сурталчлах өдөр“ Улаангом хотноо 11 дүгээр сарын 07-нд эхэллээ. Тус сум аймагтаа хамгий олон тэмээтэй бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцохоор Завхан сумынхан 140-өөд тэмээн жинг тээж 30 гаруй жинчин иржээ.

Тэд Сангийн далайн давс, ингэний хоормог, нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дээж зэргийг 140-өөд тэмээндээ ачиж, 180 орчим км замыг гурав хоногийн хугацаанд туулсан байна.

Тэмээн жингийн цуваа өглөө Улаангом хотноо орж ирэхэд төв замын хөдөлгөөнийг хааж, цагдаагийн хамгаалалт дор Б.Гиваан баатарын талбайд очиж, улмаар Завхан сумыг сурталчлах үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм.

Энэ үеэр урлагийн тоглолт, тус суманд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээ унасан хосуудын жагсаал, тэмээ томнох үзүүлбэр зэрэг арга хэмжээ боллоо.

Увс аймгийн Завхан сум нь 1973, 1989 онд “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэж байсан түүхтэй аж. 1989 оноос хойш 30 жилийн дараа буюу ирэх 2019 онд гурав дахь удаагаа тэмээн сүргээ түмд хүргэсэн бахдам амжилтаар “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэх гэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here