Нүүр хуудас Нийгэм Улаан загалмайн нийгэмлэг 6400 гаруй өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэв

Улаан загалмайн нийгэмлэг 6400 гаруй өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэв

215
0
ulaan-zagalmain-niigemleg-01
Улаан загалмайн нийгэмлэг 6400 гаруй өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэв

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал болж, энэ оны ажлаа дүгнэн ирэх оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв.

Монголын Улаан загалмайн нийгэмлэг 2018 онд гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадахийг сайжруулсан байна. Зуд, үерийн гамшигт өртсөн 6405 өрхөд 2.3 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.

Мөн гамшгийн эрсдлийг даван туулах олон нийтийн чадварыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн-Монгол байгууллагатай хамтран 1200 гаруй хүнийг бэлтгэсэн, эмзэг байдлыг бууруулах, эрүүл мэндийг дэмжих, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн ажилд хүүхэд залуус, сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн байна.

Хурлын үеэр БСШУС-ын, Эрүүл мэндийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдууд болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Улаан загалмайн нийгэмлэг төрд нэмэлт хүч болж хүмүүнлэгийн салбарт ажиллах үүргээ сайн биелүүлж байгаа гэж Зөвлөлийн хурлаас үзлээ. Өнгөрсөн долоодугаар сард Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахад сайн дурын 250 хүнээ оролцуулсан Улаан загалмайн нийгэмлэгт Зөвлөлийн дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

Цаашид хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг Улаан загалмайн нийгэмлэгээр гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Иймээс нийгэмлэгт төсвөөс олгох санхүүжилтийг ул, орон нутгийн төсөвт тусгаж байх үүргийг бүх түвшинд биелүүлэхийг анхаарууллаа.

Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл нь хүмүүнлэгийн чиглэлээр төр, Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here