Нүүр хуудас Нийгэм Уламжлалт өв соёлыг сэргээх “Цайны зам” наадам эхэллээ

Уламжлалт өв соёлыг сэргээх “Цайны зам” наадам эхэллээ

282
0
tsainii_zam_naadam
Ховд аймаг энэ жил “Цайны зам” өв соёлын анхдугаар наадмыг зохион байгуулж байна.

1728 оноос “Цайны зам”-ын үйл ажиллагаа тогтмолжиж, дэлхийн худалдааны нэг гол зам болж байсан түүхтэй.

Хөх хотоос Оросын Бийск хот ордог цайны зам Ховд аймгаар дайран өнгөрдөг байсан юм. Энэ уламжлалыг сэргээж Ховд аймаг энэ жил “Цайны зам” өв соёлын анхдугаар наадмыг зохион байгуулж байна.

Уг наадмын хүрээнд Олон услын Хөөмийн 5-р наадам, “Алтан хэлхээ 2018” уран нугаралтын наадам, Угсаатан бүрийн цай чанах үзүүлбэр, Цайны зам эрдэм шинжилгээний бага хурал, Хөөмийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, наадмын гол үзүүлбэр болох 100 орчим тэмээ бүхий “Тэмээн жин” үзүүлбэр арга хэмжээ, Манхан суманд зохион байгуулагдсан нүүдэлчин Бэсгэр наадам,

Сумдын соёлын өдрүүд, Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг томоохон үйл явдал арга хэмжээнүүд 9 сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм.

Энэхүү наадам нь аялал жуулчлалыг татах, уламжлалт өв соёлыг сэргээх, биет болон биет бус өвийг сэргээн сурталчлах зорилготой юм.

Уламжлалт өв соёлыг сэргээх “Цайны зам” наадам эхэллээ

Ховд аймаг бол 13 угсаатан аж төрөн суудаг олон үндэстний өлгий нутаг бөгөөд монгол үндэстний өв соёл, ахуй байдал, түүх дурсгал, уламжлалыг нэг дороос цогцоор нь үзэж харах боломж бүрдсэн байдгийн сацуу үзэсгэлэнт байгаль, нуур далай,

цэнгэг ус, ховор амьтан ургамал бүхий аялал жуулчлалын цогц өлгий нутаг билээ. Тиймээс энэхүү онцлог, ач холбогдол давуу талаа түшиглэн аялал жуулчлал, бүс нутгийн хөгжүүлэхэд чухал хувьд нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

“Цайны зам” арга хэмжээний хувьд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа гэхэд үзэгч, оролцогчдын хувьд сэтгэгдэл өндөр байгаа бөгөөд цаашид улам дэлгэрүүлж өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх шаардлагатайг онцолж байлаа.

Ази, Европыг хуурай газраар холбосон эртний түүхт 2 замын нэг нь Торгоны зам, Цайны зам байсан түүхтэй. Аль алинд монгол жинчдийн гүйцэтгэсэн үүрэг үлэмж их гэлцдэг.

Хүн төрөлхтөний түүхэнд Торгоны, Цайны, Хаш чулууны, Давсний, Дарсны гэх зэрэг худалдааны олон зам байсан ч цайны зам нь ачаа эргэлт, ач холбогдлоороо Торгоны замын дараа хоёрдугаарт ордог байжээ. 18-20-р дугаар зууны эх хүртэл 3 зууны туршид жингийн цуваа ер тасраагүй алдарт цайны зам нь Хятад,

Монгол, Орос гурван орны ихээхэн газар нутгийн хамарч 150-иад хот суурингаар дамжин өнгөрдөг байлаа. Нэг удаагийн тэмээн жин 1000 орчим тэмээ ачаалдаг байсан нь хэр их хөдөлмөр шингэсэн нүсэр ажил байсан нь тодорхой байдаг.

Түүхэн утгаар нь авч үзвэл Хүннүгийн үеэс улбаатай Евразийн ард түмний дипломат харилцаа, худалда наймаа, соёлын харилцааны үргэлжлэл нь алдарт цайны зам юм. Ийнхүү цайны зам нь Хятадаас эхлэн Монголоор дамжин Европыг хүрснээр маш олон улс орон цайлах соёлтой танилцаж, цай бэлтгэх хэдэн зуун технологи бий болсон түүхтэй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here