Нүүр хуудас Нийгэм Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нар танхайраад зугтжээ!

Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нар танхайраад зугтжээ!

215
0
haij-baina
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нар танхайраад зугтжээ!

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж эхэлжээ.

Цагдаагийн албаны сайтад дурдсанаар Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар 2018 оны долоодугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баргужин” ресторанд архидан согтуурсан үедээ танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан аж.

Тэднийг 2.785.720 /Хоёр сая долоон зуун наян таван мянга долоон зуун хорь/ төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгасан байгаа юм. Улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг цагдаагийн байгууллагаас учруулсан хохирлоо барагдуулахыг шаардан, эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг удаа дараа дуудаж, мэдүүлэг тайлбар авах гэсэн боловч цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хүлээн аваагүй бөгөөд сураггүй байгаа тул ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар зохион байгуулж байгаа гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here