Нүүр хуудас Нийгэм Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар онгоцонд хүний амь аварч шагнууллаа.

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар онгоцонд хүний амь аварч шагнууллаа.

180
0

Энэ сарын 25-нд МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” аяллын дугаартай нислэгээр зорчиж явсан эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж эрдэнэт хүмүүний амийг аварсан. МИАТ ХК агаарын хөлөгт хүний амь нас аварсан эмч нарыг урамшууллаа. “МИАТ” компаний зүгээс энэ эмч нарыг хүссэн чиглэлдээ нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагнажээ. Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношлогооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нар энэхүү эрхийг гарджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here