Нүүр хуудас Нийгэм Ургацыг богино хугацаанд технологийн дагуу хураан авахыг зөвлөв

Ургацыг богино хугацаанд технологийн дагуу хураан авахыг зөвлөв

142
0
urgats_huraalt
Ургацыг богино хугацаанд технологийн дагуу хураан авахыг зөвлөв

Монгол Улсын Засгийн газраас 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүллээ.

Газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн явуулахад тариаланчдад шаардлагатай бүхий л дэмжлэг үзүүлж байна. Энэ бүхний үр дүн эхнээсээ гарч, тариалалт эрс нэмэгдлээ.

Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 2018 оны 6 дугаар сарын байдлаар нийт 497,2 мянган га талбайд тариалалт хийж, 2018 оны ургацын урьдчилсан балансаар өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин их ургац авах төлөвтэй байна.

Төлөвлөсөн хэмжээнд буюу 450 мянган тонн үр тариа, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийг амжилттай хураан авахын тулд салбар яам, холбогдох байгууллагууд,

газар тариалан эрхлэгчид эрчимтэй ажиллаж, бэлтгэл ажлаа базааж байна. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын комисстой хамтран шуурхай ажиллана.

Ийнхүү тарианы болц, хүн хүч, техникийн хангамж, намрын цаг агаарын төлөв байдлыг харгалзан ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахад нь зориулж, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

~Ургацыг богино хугацаанд технологийн дагуу хураан авахыг зөвлөв~

-Үр тариа, буудайг бүрэн болцоос хойш 7-10 хоногийн дотор хураах
-Хаягдал аль болох бага байлгахын тулд нэг талбайг 4-7 хоног, аж ахуй нэгжийн хэмжээнд 10-15 хоногт ургац хураалтыг дуусгах нь зүйтэй.
-Оройтож боловсорсон ногоон тариад захалгаа хийх, зурваслан хадаж салхилуулах, шаардлагатай үед ангилан хадах бэлтгэлийг хангах
-Хураалтын техникүүдийг сүрэл цацагч төхөөрөмжөөр тоноглох, сүрлийг талбайд бүрэн цацах
-Намрын цаг уурын төлөв байдалтай хураах арга, хугацааг уялдуулж зөв төлөвлөх
-Хураах техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, техникийн хангамжийг бүрдүүлэх
-Тарианы болц, өндөр, нам, өтгөн, шингэнийг харгалзан талбай нэг бүрд хураах техникийн хадах ба цайруулах ангийн тохируулгыг зөв хийх, үүнд хяналт тавих
-Боловсон хүчин, техникийн операторчдын тогтвор суурьшил, мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, хураах талбайд техникийн зөв тохиргоо хийх чадвар эзэмшүүлэх
-Үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийх
Тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалах зэрэг ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг нийт газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here