Оюутнуудыг ургац хураалтын ажилд оролцуулах тухай санал санаачилга гарч байлаа. Энэ санаачилга зарим газар бодит ажил хэрэг болоод байна.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн хэмжээнд ХААИС-ийн 96, ШУТИС-ийн 182, ХУИС-ийн 90, МСҮТ-ийн 300, Уул уурхай политехникийн коллежийн 430, Дархан-Өргөө политехникийн коллежийн 149 оюутан ургац хураалтад оролцжээ.
Ургац хураалтад оролцох хүсэлтэй оюутны тоо цаашид ч өсөх хандлагатай байна.