Нүүр хуудас Эрүүл мэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сүрьеэгийн асуудлаар үг хэлэв

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сүрьеэгийн асуудлаар үг хэлэв

167
0
Said_Sarangerel
АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд үг хэллээ

АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Сүрьеэг устгахын төлөө нэгдэх нь: Дэлхийд тархсан халдварт өвчний эсрэг дэлхий нийтээр яаралтай авах хариу арга хэмжээ” сэдэвт өндөр түвшний анхдугаар уулзалт энэ сарын 26-ны өдөр боллоо.

Өндөр түвшний энэ уулзалтад НҮБ-ын гишүүн улс орнууд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын түвшинд оролцсон ба уулзалтын эхэнд төлөөлөгчид сүрьеэг устгахын төлөө дэлхийн нийтээр нэгдэх, яаралтай арга хэмжээ авах тухай улс төрийн тунхаглалыг санал нэгтэйгээр батлав.

Манай улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид уулзалтад оролцож үг хэллээ. Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас сүрьеэтэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого,

хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, тулгарч буй сорилтын талаар мэдээлэл өгч, цаашид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here