Нүүр хуудас Нийгэм УРИАЛГА: Энэ амралтаар бүх нийтээр “ХОТОО ЦЭВЭРЛЭНЭ”

УРИАЛГА: Энэ амралтаар бүх нийтээр “ХОТОО ЦЭВЭРЛЭНЭ”

968
0
buh niitiin tsewerlegee bolno
Бүх нийтийн их цэвэрлэгээ 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт эхэлнэ
Энэ амралтаар бүх нийтээр “ХОТОО ЦЭВЭРЛЭНЭ”

Нийтийн их цэвэрлэгээ иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, аж ахуй нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ‘’Их цэвэрлэгээний 90 минут’’ уриатай явагдах юм.

Тухайлбал бүх нийтийн их цэвэрлэгээ 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагаас дүүргийн хэмжээнд нэгэн зэрэг эхэлж 12:30 минутад дуусах юм.

Цэвэрлэгээг хийхдээ аж ахуй нэгж байгууллага ойр орчныхоо 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж чийгшүүлнэ.

Харин Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийнэ. Түүнчлэн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс цэвэрлэгээ хийгдэх газрын маршрутыг зурган хэлбэрээр гаргасан юм.

Их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас хяналт тавьж ажиллах бөгөөд хангалтгүй оролцсон иргэд, аж ахуй нэгж байгууллага, хороодод холбогдох хууль тогтоомжын дагуу арга хэмжээ авах юм.

Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг идэвхтэй оролцохыг мөн хог цэвэрлэх 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асаахыг уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here