Нүүр хуудас Нийгэм Уртаас урт дараалалт нүүрсний тээврийг цуцаллаа

Уртаас урт дараалалт нүүрсний тээврийг цуцаллаа

113
0
gashuunsuhait
Уртаас урт нүүрсний тээврийг цуцаллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгох шийдвэр гаргалаа.

Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буцаад буулгах юм байна.

Мөн салбарын яам “Оюу Толгой” ХХК-д хандан хүсэлт гаргасан байна. Энэ дагуу Цагаан хад хүртэл нүүрс тээврийн Гашуунсухайт авто замын эсрэг урсгалыг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаан хаданд буулгажээ.

Хоосон тээврийн хэрэгслийг “Оюу Толгой” ХХК-ийн замаар буцаасан байна. Монгол, БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу “С” зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байдаг талаар Засгийн газар мэдээллээ.

БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулсантай холбоотойгоор одоогоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа гурван компанийн нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.

Өнгөрсөн мягмар гарагт Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 209 автомашин нэвтэрсэн талаар “Гашуунсухайт авто зам” ХХК мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here