Нүүр хуудас Нийгэм Усчин аврагчдыг бэлтгэх сургалт явагдаж байна

Усчин аврагчдыг бэлтгэх сургалт явагдаж байна

59
0
uschin-awragchdiin-surgalt-2019
Усчин аврагчдыг бэлтгэх сургалт явагдаж байна

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор усчин аврагчдын сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Гал түймэр унтраах, 58, 56,81, 68 дугаар ангийн нийт 13 алба хаагч хамрагдаж байгаа юм. Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн мэргэжилтэн, спорын дэд мастер, дэслэгч Г.Уртнасангийн санаачилгаар зохион байгуулагдаж тус сургалт дөрвөн сарын хугацаатай үргэлжилнэ.

Сургалтын анхан шатны болон тогтмол усны сургалт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хилэм” усан спортын төв болон хиймэл нууранд зохион байгуулагдах бол хээрийн дадлага сургууль Булган аймгийн Хялганат тосгоны Сэлэнгэ мөрөнд болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here