Нүүр хуудас Нийгэм Уулзварууд дээр “ШАР ДӨРВӨЛЖИН” тэмдэглэгээ хийнэ

Уулзварууд дээр “ШАР ДӨРВӨЛЖИН” тэмдэглэгээ хийнэ

229
0
shar temdeglegee
шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow intersectoin/ хийнэ

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга энэ оны 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.

Дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow intersectoin/ хийх ажлыг зохион байгуулж байна.

Дээрх шар тэмдэглэгээг эхний ээлжинд нийслэлийн дөрвөн томоохон уулзварт хийх юм. Тухайлбал, Цэцэг төвийн уулзвар, Цаг уурын уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт хийнэ.

Замын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад

“Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай жолооч нарын дунд их байгаа юм.

Иймд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын 15.2 дах хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж зааснаар уулзвар дээр үүсэх түгжрэл саатлыг багасгахад чухал ач холбогдолтой заалт юм.

Уулзварт шар тэмдэглэл хийх ажлыг маргаашнаас Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэхээр боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here