Нүүр хуудас Нийгэм “УУРХАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

“УУРХАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

113
0
uurhaichin-emegteichuud-uzesgelen
"УУРХАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсны 96 жилийн ойн өдрийг тохиолдуулан Австралийн Элчин сайдын яамнаас “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” олон улсын байгууллагатай хамтран “Уурхайчин эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр /2018-12-21/-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газар дээр хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэнд АМГТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Дашпүрэв Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жон Лангтри нар оролцож үг хэллээ.

Австралийн Засгийн газар жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг нийгмийн боловсролыг дэмжиж ажилладаг. Монгол Улс жендэрийн тэгш бус байдлаар дэлхийд 159 орноос 53-т жагсдаг хэдий ч олон Монгол эмэгтэйчүүдийн хувьд хөдөлмөр эрхлэх, ажилд орох боломж нөхцлүүд нь хязгаарлагдмал хэвээр байна гэж Дэлхийн Банкны шинэ судалгаанд цохон тэмдэглэжээ.

“Уул уурхай дахь эмэгтэйчүүд” олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар уул уурхайн салбарын ажиллах хүчний ердөө 5-20, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 7 хувь нь эмэгтэйчүүд байна. Жендэрийн тэгш байдал нь нийгмийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, бүтээмжийг ихэсгэх, улс орны эдийн засгийг сэргээхэд томоохон нөлөө үзүүлдэг.

Иймд уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэнээр хүйсийн хэвшмэл хандлагыг өөрчилж, энэ салбарт илүү олон эмэгтэйг татах боломжтой.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” олон улсын байгууллагын зохион байгуулсан “Үр дагавар ба нөлөө” фото зургийн уралдаанд ирүүлсэн “Урам зориг бадраасан түүхүүд” нэртэй бүтээлүүд юм.

Элчин сайд Жон Лангтри хэлсэн үгэндээ “Энэ үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй уурхайчин эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлэхээс гадна уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд хэл соёлоороо хоорондоо ялгаатай ч тэдний хүсэл тэмүүлэл, хүч чадал, тууштай зан чанарыг зургуудад шингээн хөндөж харуулахыг зорилоо” хэмээн онцлов.

АМГТГ-т нээлтээ хийсний дараа “Уурхайчин Эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улс даяар тойрон аялуулж, олны хүртээл болгохоор төлөвлөж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here