Нүүр хуудас Спорт Олон жил хэвтэрт байсан Михаэль Шумахер алхдаг боллоо

Олон жил хэвтэрт байсан Михаэль Шумахер алхдаг боллоо

176
0

“Формула-1” уралдааны түүхэн дэх хамгийн хурдан нисгэгч Михаэль Шумахер таван жил хэвтэрт байсны эцэст хөл дээрээ босож, аппаратны тусламжгүй өөрөө амьсгалдаг болжээ.

Гэхдээ Английн “The Daily Mail” сонинд мэдээлснээр өдгөө 49 настай авто спортын одын эрүүл мэнд дээрдэж, алхдаг болсон ч гэсэн ярьж чадахгүй байгаа аж.

Шумахер 2013 оны арванхоёрдугаар сард Францын нутаг дэвсгэр хамаардаг Альпын нурууны хэсэгт гэр бүлийнхэнтэйгээ амарч, цанаар гулгаж байхдаа толгойгоороо хад мөргөж хүнд бэртсэний улмаас олон сар ухаангүй хэвтсэн.

Түүний эрүүл мэнд болон биеийн байдлыг гэр бүлийнхэн болон эмч нар сайтар нууцалдаг боловч 2016 онд Михаэль Шумахер тэргэнцэр дээр суудаг болсон гэсэн мэдээ зарим хэвлэлээр цацагдсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here