Нүүр хуудас Нийгэм Уушгины өвчтэй охинд ХҮЧИЛТӨРӨГЧИЙН..

Уушгины өвчтэй охинд ХҮЧИЛТӨРӨГЧИЙН..

230
0
Уушгины өвчтэй охинд ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АППАРАТ үнэгүй өгөх болжээ
Уушгины өвчтэй охинд ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АППАРАТ үнэгүй өгөх болжээ

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал долоо хоногийн пүрэв гарагт иргэдтэйгээ уулздаг байна. Уулзалтаар иргэдийн санал, гомдлыг хүлээн авч боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, холбогдох газар, хэлтэст шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгон ажилладаг байна.

Баянхонгор сумын хоёрдугаар багийн иргэн М.Цагаандарь хэмээх охин гурван жилийн өмнөөс уушгины даралт, зүрхний томролттой гэж оношлогдож, байнгын хүчилтөрөгчийн аппаратад орох шаардлагатай болжээ. Тиймээс Засаг даргад хүсэлт гаргаж дэмжлэг үзүүлэхийг гуйсан байна.

Өдгөө 19 настай Цагаандарь охин өвчнийхөө улмаас үе үе амьсгалд доголдол үүсч хүндрэл дагуулдаг байна.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Батжаргал эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор аймгийн уугуул Б.Алтангэрэл гэх залууд хандсанаар М.Цагаандарь охинд хүчилтөрөгчийн апарат үнэгүй өгөхөөр болжээ. Үүнийг аймгийн Засаг дарга “Эх орончдын өдөр”-өөр  түүний эцэг, эхэд хүлээлгэн өгч, эрүүл энхийг хүслээ.

Цаашид М.Цагаандарийг гадны улс орнуудад нарийн шинжилгээ өгч эмчлүүлэх шаардлагатай гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөжээ.
hvchilturugchiin aparat
Уушгины өвчтэй охинд ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АППАРАТ үнэгүй өгөх болжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here