Нүүр хуудас Нийгэм Уяачдын холбооны шинэ ерөнхийлөгч сонгогдлоо

Уяачдын холбооны шинэ ерөнхийлөгч сонгогдлоо

91
0
uyach-Batsaihan
Уяачдын холбооны шинэ ерөнхийлөгч сонгогдлоо

Монголын морин спорт уяачдын холбооны долдугаар их хурал өчигдөр “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд болж, тэргүүнээр Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Цогтийн Батсайхан сонгогджээ.

Тэрбээр авто спортын мастер, “Айзам” хамтлагийн дуучин, “Симба” группын захирал билээ.

Мөн энэ үеэр хурдан морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр тогтсон бол төвийн бүсийн хаврын “Дүнжингарав” уралдааныг сар шинийн 14-нд зохион байгуулахаар хэлэлцсэн байна.

Уг холбооны анхны тэргүүнээр Галбадрахын Пунцагбалжир агсан ажиллаж байсан бол, улсын алдарт уяач У.Буяндэлгэр, тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ дараагийн тэргүүнээр УИХ-ын дарга М.Энхболд сонгогдож байлаа.

Тус их хурлын төлөөлөгчдийг холбооны тэргүүлэгч болон тод манлай уяач нийлсэн 670 төлөөлөгч ирж, 88 хувийн ирцтэйгээр эхэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here