Нүүр хуудас Нийгэм ФОТО:ХСҮТ-ийн гаднах талбайг иж бүрэн тохижуулжээ

ФОТО:ХСҮТ-ийн гаднах талбайг иж бүрэн тохижуулжээ

124
0

Хавдар судлалын үндэсний төвийн автомашины зогсоол, гадна талбайн тохижилтын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өглөө. Гадна талбайн тохижилтын ажлын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгүүдийн гадна зам талбайг тохижуулах ажлыг шат дараатайгаар хийж, эмнэлгийн гадна зам талбайд үүсдэг авто машины түгжрэлийг бууруулж, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд таатай орчин бүрдүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо, эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилтын ажлыг иж бүрнээр хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү ажлын үргэлжлэл болох Хавдар судлалын үндэсний төвийн зам талбайн тохижилтын ажлыг УБЗАА, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Эм Эн Ай Жей” ХХК хийж гүйцэтгэн, төлөвлөгөөт хугацаандаа хүлээлгэн өгчээ.

Тохижилтын ажлын хүрээнд 11000 ам метр асфальтан хучилт бүхий зам талбай, 240 авто машины зогсоол байгуулж, 700 ам метр явган зам тавьж сул шороон хөрсийг хатуу хучилттай болгож, 139 ш том оврын нарс мод, 64 ш гацуур мод, 5000 ш бут сөөг тарьж, 1500 ам метр зүлэгт талбай бий болгож ногоон байгууламжийн эзлэх хувийг нэмэгдүүлж, 58 ш гэрэлтүүлгийг хийж, орц гарцыг шийдвэрлэж 1 байсныг 3 болгон нэмэгдүүлж хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгож түгжрэлийг бууруулах зэрэг олон давуу талыг бий болгож байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here