Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, СУИС-ийн Хүндэт профессор, сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн нэрэмжит сэтгүүл зүйн танхимын нээлт өчигдөр боллоо. Д.Амбасэлмаа нь Монголын сэтгүүл зүйд олон жил ажилласан алдартай сэтгүүлч төдийгүй энэ салбарт олон зуун шавь төрүүлсэн сайн багш юм. Түүний шавь нараас салбарын судлаач доктор, нэртэй сэтгүүлчид олноор төрөн гарсан билээ.