Шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд томоохон байгууламж барьж, шинэ оноо угтахад бэлтгэж байна. Тухайлбал, Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн парк гэрэлт хотхон байгуулжээ.
Тус байгууллага нийт талбайнхаа 80 хувьд сэдэвчилсэн байгууламж хийж, гэрлээр чимсэн байна. “Хүслийн шинэ жил” нэртэй уг хотхон энэ сарын 15-нд нээлтээ хийх бөгөөд өвлийн турш лхагваас ням гарагт/17.00-21.00 цаг/ ажиллах гэнэ.