Хавдар судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасаг нээгдлээ
Хавдар судлалын үндэсний төвийн “Бидний шинэ үйлчилгээ” яаралтай тусламжийн тасаг өнөөдөр (2017.12.27) үүдээ нээлээ. Ингэснээр хавдрын бус шалтгаантай иргэдийг хүлээн авах юм.
Өмнө нь ХСҮТ-д яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг нэг эмч, хоёр ортойгоор үзүүлдэг байсан. Энэ удаа таван их эмч тэргүүтэй 17 ажилтан, зүрх судасны хоёр кабинет, зургаан ортойгоор тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна. Тус төв нь долоо хоногт дунджаар 30-40 хүнд яаралтай тусламж үзүүлдэг аж.