Нүүр хуудас Нийгэм “Хадлан, тэжээл-2018” болзолт уралдааны шилдгүүд шалгарлаа

“Хадлан, тэжээл-2018” болзолт уралдааны шилдгүүд шалгарлаа

107
0
hadlan
"Хадлан, тэжээл-2018” болзолт уралдааны шилдгүүд шалгарлаа

2018 оны есдүгээр сард улсын хэмжээнд зарласан “Хадлан, тэжээл-2018” болзолт уралдаанд нэг аймаг, таван сум, таван баг, долоон малчны бүлэг, хоёр фермер холбогдох материалаа удирдамжид заасан хугацаанд ирүүлсэн бөгөөд

Хэнтий аймгийн Дадал сум, Биндэр сумын Баянгол баг, Хэрлэн сумын Өлзийт тосгоны материалыг 11 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн нь хугацаа хоцорсон болно.

Аймгийн түвшинд. Хөвсгөл аймагт 16776 малчин өрхийн 8.9 сая мал өвөлжинө. Малчдын түвшинд 209.1 мянган тонн өвс, 216 тонн гар тэжээл, 1137 тонн ногоон тэжээл, 585 тонн үйлдвэрийн тэжээл, 53.6 тонн дарш, 10.8 мянган тонн хужир, шүү бэлтгэсэн. Засгийн газрын 2018 оны 218 тогтоолын дагуу аймгийн нөөцөд 300 тонн өвс, 100 тонн тэжээл бэлтгэхээс 341 тонн өвс, 119.7 тонн тэжээл бэлтгэж, даалгаврыг давуулан биелүүлсэн.

Нийт малынхаа 15.3 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө гаргаж ажилласан ба одоо байдлаар экспортын зориулалтаар 350 тонн хонины мах, 1000 тонн адууны мах бэлтгээд байна. Аймгийн 24 суманд 74 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж ажиллаж, давхардсан тоогоор 5.6 сая малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж, одоогоор гоц халдварт өвчин гараагүй тайван байна. Аймгийн хэмжээнд 1211 өрхийн 355.5 мянган малыг отроор өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хангасан үзүүлэлтээр;

Сумын түвшинд. Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 501 малчин өрхийн 184.7 мянган толгой мал өвөлжинө. Энэ жил 40 механикжсан салаа гарган, малчдын түвшинд 10.8 мянган тонн өвс, 145 тонн ногоон тэжээл, 105.9 тонн үйлдвэрийн тэжээл, 787 тонн хужир шүү бэлтгэсэн, давхардсан тоогоор 361.8 мянган малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулсан.

~”Хадлан, тэжээл-2018” болзолт уралдааны шилдгүүд шалгарлаа~

Мөн бэлчээрийн даацад тохируулан, нийт малын 23 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн нь бусад материал ирүүлсэн сумаас хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Сумын аюулгүйн нөөцөд 120 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэсэн нь Засгийн газрын тогтоолыг 100 хувь биелүүлсэн үзүүлэлтээр;

Багийн түвшинд. Дорнод аймгийн Баяндун сумын “Түргэн баг”-т 133 өрхийн 49.2 мянган толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд багийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хашааг шинээр барьж, 1000 боодол буюу 25 тонн өвс нөөцөлжээ. Мөн малчдад 4109 га хадлангийн талбайг хуваарилан ашиглуулж, 1720 тонн өвс, 75 тонн тэжээл бэлтгүүлсэн. Давхардсан тоогоор 105.6 мянган малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, өвчлөл гаргаагүй бөгөөд 672 мянган м2 хашаа, саравчийг ариутгажээ. Багийн Иргэдийн нийтийн хурлаар 16 мянган га талбайг отрын нөөц болгон цаг хүндэрсэн үед ашиглахаар бэлтгэсэн. Оны эхний нийт малынхаа 15.2 хувийг зах зээлд борлуулахаар ажиллаж байгаа үзүүлэлтээр;

Малчдын бүлгийн түвшинд. Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багийн “Улаан-Адаргана малчдын бүлэг” нь 5 малчин өрхийн 5 төрлийн 2822 малтай. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хамтран зохион байгуулж, хадлангийн усалгаатай 30 га талбайгаасаа жилд 2 удаа хадлан авч байна. Энэ жил 50 тонн өвс, 7.4 тонн үйлдвэрийн тэжээл, 6 тонн сүрэл, 24 тонн хужир, шүү, 9 тонн ногоон тэжээл, 3 тонн дарш бэлтгэсэн нь бүх төрлийн тэжээл бэлтгэсэн үзүүлэлтээр тэргүүн байранд шалгарч байна. Мал сүргээ 100 хувь мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулж, хашаа саравчийн ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсэн байна. Тус малчдын бүлэг сумын аюулгүйн нөөцөд 2 тонн өвс бэлтгэсэн үзүүлэлтээр;

Фермерийн түвшинд. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн “Баянцагаан хайрхан” ХХК нь 40 үнээтэй, 50 үнээний дулаан байр, сүү боловсруулах цехтэй, механикжсан ферм бөгөөд нэг үнээнээс 5120 литр сүүг саалийн хугацаанд авдаг нь улсын хэмжээнд нутагшсан сүүний үхрийн өндөр үзүүлэлт юм. Жилд дунджаар 4 хувийн тослогтой, 3.5 хувийн уурагтай 202 мянган литр сүүг зах зээлд нийлүүлж байна. Мөн 125 тонн өвс, 220 тонн ногоон тэжээл, 2 тонн эрдэс тэжээл бэлтгэсэн, 26 га талбайд ногоон тэжээл тариалсан үзүүлэлтээр шилдэг фермерээр шалгарч байна. Малаа мал эмнэлгийн арга хэмжээнд 100 хувь хамруулж, өвс, тэжээлийн агуулах саравч, малын байр, хороог засварлан ариутгал халдваргүйжүүлэлтийг жилд 2 удаа хийжээ. Энэ жил хадлангийн техникийн шинэчлэл хийн, трактор, хаман боогч, хүнд даацын автомашин худалдан авч, ногоон тэжээлийн талбайгаа хашаажуулсан зэргээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хамгийн сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг, фермерээр тус тус шалгарлаа.

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан аймгийг 15 сая, сумыг 10 сая, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг 3 сая төгрөгөөр тус тус урамшуулж, өргөмжлөл олгоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here