МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга “ХАЙЛААСНЫ БАЯР” хийж бүх нийтээр мод тарих албан даалгавар гаргасан.
Өмнөговь нутгийн хөрсөнд тарьж үрслүүлсэн 88000 суулгацыг 5-сарын 4-ний Бямба гаригт иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага суулгаж арчилгаа тордолтыг хийлээ. Мод тарих ажил өнөөдрөөр дуусахгүй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд суулгац авч тариалж Өмнөговь аймгийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил нээлттэй байна.