Нүүр хуудас Нийгэм Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байна

Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байна

139
0

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, уулзалт зохион байгуулж байна.Сургалт, уулзалтын үйл ажиллагаа өнөөдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн Нэг, гуравдугаар баазад боллоо.

Энэ үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ “Цагдаагийн ерөнхий газраас 2017 онд дэвшүүлсэн зорилт, улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайн гэмт хэрэг, ялангуяа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудтай хамтран сургалт, уулзалт зохион байгуулж байна. 2016 онд үйлдэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн 20 орчим хувь нь нийтийн тээвэрт гарсан байдаг. Иймээс нийтийн тээврийн автобуснуудын камерын хяналтын системийг сайжруулах талаар компаниудад хандаж байна” гэлээ.

Энэхүү сургалт, уулзалт нь нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 22 компани дээр үе шаттайгаар явагдах юм.
Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөн хохирч байгаа хүмүүсийн дийлэнх нь 10-25-насны залуус, хүүхдүүд эзэлдэг гэсэн тоон судалгаа байна. Сар шинийн баяр дөхөж, хөл хөдөлгөөн ихсэж буй энэ үед иргэдийг сонор, сэрэмж, хайхрамжгүй байдлаасаа болж хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here