Нүүр хуудас Нийгэм Халх голд ‘хууль зөрчин’ газар олгосон шийдвэрүүдийг цуцална

Халх голд ‘хууль зөрчин’ газар олгосон шийдвэрүүдийг цуцална

425
0
Khalkh_gol
“Халх гол” төслийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул төслийн нэгжийг татан буулгалаа
“Халх гол” төслийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул төслийн нэгжийг татан буулгалаа.

“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хууль зөрчин, газрыг давхардуулж олгосон шийдвэрүүдийг цуцлахыг салбарын сайдад даалгав.

Бүсийн захиргааны өмнөх захирал дээрх бүс нутагт 24 аж ахуйн нэгжид 317 мянга гаруй га талбай хуваарилан гэрчилгээ олгосон байна.

Ингэхдээ энэ бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсвэл дуудлага худалдаа явуулж олгоно гэсэн заалтыг илт зөрчсөн нь аудитын дүгнэлтээр илэрчээ.

Мөн Халх гол сумын Засаг дарга, орлогчоор ажиллаж байсан хүмүүс ч их хэмжээний газрыг дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд олон жилийн хугацаатай ашиглуулж, улсын тусгай хэрэгцээний газрыг олгосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here