Нүүр хуудас Нийгэм Хан-Уул дүүргийн Соёлын ордонд тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх шалгалт авч байна.

Хан-Уул дүүргийн Соёлын ордонд тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх шалгалт авч байна.

178
0

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс хамтран өнөөдөр 09-14 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж байна.

Өдөрлөгөөр тус байгууллагуудаас хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг танилцуулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдээс гомдол, санал хүлээн авахаас гадна ЦЕГ-ын харъяа Бүртгэл хяналтын төвтэй хамтран тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх шалгалтыг авч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here