Нүүр хуудас Нийгэм ХӨСҮТ-д ДОХ-той иргэдэд үйлчлэх…

ХӨСҮТ-д ДОХ-той иргэдэд үйлчлэх…

299
0
ХӨСҮТ-д ДОХ
ХӨСҮТ-д ДОХ

Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ/ДОХ-тай иргэдэд үйлчлэх хөнгөвчлөх эмчилгээний ортой тасагтай болж байна. Өнөөдөр уг тасгийг нээх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Манай улсад ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн 99.1 хувь нь бэлгийн замаар халдвар авсан нь тогтоогдсон байдаг байна.

2017 онд албан ёсоор ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгджээ. ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай юм. Тодруулбал 404 эрэгтэй, 80 эмэгтэй хүн бий гэсэн тооцоолол гаржээ. Халдвартай хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл 25-29 насныхан зонхилж  байгаа.
Энэ насныхан нийт ХДХВ-ээр өвчлөгсдийн  23.1 хувийг эзэлж байна. Нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан 43 хувийг бүрдүүлж буй юм.  ДОХ-оор нийт 37 хүн нас бараад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here