Нүүр хуудас Нийгэм Хариуцлагатай бичил уурхай эрхлэгчид болоход хамтарна

Хариуцлагатай бичил уурхай эрхлэгчид болоход хамтарна

101
0

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдаж байгаа “Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл” говийн бүсийн аймгуудын сургалт, зөвлөгөөнд 3 аймгийн, 16 сумын 90 гаруй төлөөлөл оролцож байна.

ЗГ-ын 151-р тогтоолоор батлагдсан бичил уурхайн ашигт малтмалын олборлох журам, дүрэм, бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг танилцуулж, санал бодлоо солилцож байна.

Шинэ журам нь 2010 оны ЗГ-ын журмаас дараах хэд хэдэн зүйлээр ялгаатай.
1. Хоршоо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна
2. Техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэн
3. Өмнөх журамд орон нутгийн удирдлагууд илүү эрхтэй байсан бол шинэ журмаар аймаг, нийслэлийн дарга нар илүү эрхтэй болсон
4. Бичил уурхайчид өргөдлийн дарааллаар эрэмбэлэгдэж, зөвшөөрөл авч гэрээ байгуулна.

Түүнчлэн бичил уурхай эрхлэгчид нь нэгдсэн зохион байгуулалтад орсон, нийгмийн өмнө өндөр хариуцлага хүлээсэн, үйл ажиллагаа нь зохих журмын дагуу явдаг байхад шат шатны удирдлагууд онцгойлон анхаарч ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧИД болоход хамтран ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here